Үүдэл эсээс анх удаа нүдний болор ургуулжээ

Дэлхийд | Шинжлэх ухаан
jargal@montsame.mn
2016-03-10 14:52:08

ТОКИО. /TASS/. Японы Осаки их сургуулийн эрдэмтэд анх удаа нүдний гол бүрэлдэхүүн хэсгүүд болох торлог бүрхэвч, болорыг үр хөврөлийн бус үүдэл эсээс /iPS-эс/ ургуулсан тухай Британийн “Nature” сэтгүүлд мэдээлжээ.

Профессор Кози Нишида ахлагчтай судлаачдын баг мөн хучуур эд эсийг туулайны нүдний эвэрлэг бүрхэвчинд шилжүүлэн суулгаж чадсан нь цаашдаа хүний нүдний өвчний эмчилгээг хөгжүүлэх замыг нээж байгааг онцлон тэмдэглэж байна. Энэ аргыг ашиглан өвчтөний өөрийнх нь эсээс ургуулсан эсүүдийг цаашдаа эд эсийг хүчээр авах аюулгүйгээр шилжүүлэн суулгах боломжтой гэж эрдэмтэд үзэж байгаа аж.

Үүний сацуу, дээрх технологийг хүн дээр туршихын өмнө удаан хугацаанд маш олон туршилт явуулах шаардлагатай. Хэрэв анагаах ухаанд амжилттай нэвтрүүлсэн тохиолдолд ийм эмчилгээний өртөг хэдэн арван эсвэл хэдэн зуун мянган доллар болж магадгүйг “Nature” сэтгүүлд бичжээ.

Эрдэмтэд урьд нь нүдний тусдаа бүрдэл хэсгүүдийг хэдийн ургуулж чадсан боловч энэ амжилтад янз бүрийн туршилтыг удаан хугацаанд хийсний дүнд хүрсэн байна.

2014 онд Японы Байгалийн шинжлэх ухааны хүрээлэнгийн Масаё Такахаши ахлагчтай судлаачдын баг iPS-эсээс ургуулсан нүдний торлог бүрхэвчийн эсийг анх удаа амжилттай шилжүүлэн суулгажээ.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ