Луврын музейд зочилсон хүмүүсийн тоо дээд амжилт тогтоожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2019-01-03 14:29:54

ПАРИС./Agence France-Presse/. Францын Парис хотод байрладаг Луврын музейд зочилсон хүний тоо өнгөрсөн онд 10 сая давснаар, дээд амжилт тогтоожээ. Энэ тухай тус музейн захирал Жан-Люк Мартинез мэдэгдсэн байна.


“Луврын музейг үзсэн хүний тоо өнгөрсөн онд 10 сая давсан нь миний мэдэхээр анхны тохиолдол болж байна” гэж тэрбээр хэлсэн байна.  


"Францын нийслэл хотод халдлага болсны улмаас хотыг зорин ирэх жуулчдын тоо буураад байсан бөгөөд Парис хот дахь олон улсын аялал жуулчлалыг сэргээсний хүчинд Луврын музейг үзэж сонирхсон хүмүүсийн тоо шинэ дээд амжилт тогтоож чаджээ” гэж Жан-Люк Мартинез мөн ярьсан байна. Өмнө нь Луврын музейг 2012 онд хамгийн их буюу 9,7 сая хүн үзэж байжээ.  

Холбоотой мэдээ