2018 онд 5495 иргэн насны хишиг хүртжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн хэмжээнд өнгөрсөн онд 5495 ахмад настан 851 сая гаруй төгрөгийн хишиг хүртжээ.
Үүнд 65-69 настай 2047
ахмад, 70-79 настай 2442 ахмад, 80-89 настай 881
ахмад, 90 ба түүнээс дээш настай 125 ахмад настан
насны хишиг авсан нь 2017 онтой харьцуулахад
болзол хангасан ахмад настнуудын тоо 19 хувиар
өссөн байна гэдгийг Хөвсгөл аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний гарын Халамжийн
хэлтсийн дарга Н.Дэлгэрмөрөн хэлж байлаа. Харин энэ онд насны хишиг шинээр авах
иргэдийг энэ сарын 25 хүртэл бүртгэж байгаа бөгөөд жилд хоёр удаа буюу цагаан сарын
өмнө, улсын их баяр наадмын өмнө насны хишиг хоёр удаа олгох ажээ.