Худалдааны яриа хэлэлцээг үргэлжлүүлэхээр БНХАУ-ын Шадар сайд Вашингтонд айлчилна

Дэлхийн мэдээ | Эдийн Засаг
ayanzaya@montsame.gov.mn
2019-01-11 11:59:10

ВАШИНГТОН. /РИА Новости/. Худалдааны яриа хэлэлцээг үргэлжлүүлэхээр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн шадар сайд Лю Хэ Вашингтон хотод хүрэлцэн ирнэ гэж АНУ-ын Сангийн сайд Стивен Мнучин сэтгүүлчдэд мэдэгджээ.


"АНУ Засгийн газрын үйл ажиллагаагаа түр зогсоосон нь худалдааны яриа хэлэлцээг үргэлжлүүлэх үйл явцад нөлөөлөхгүй" гэж тэрбээр хэлсэн байна.


Дэд сайд нарын түвшинд өнгөрсөн даваа гарагт эхэлсэн худалдаа эдийн засгийн асуудлаархи хоёр талт яриа хэлэлцээг энэ сарын 7-8-нд хийхээр төлөвлөж байсан хэдий ч яриа хэлэлцээ нэгдүгээр сарын 9-н хүртэл үргэлжилсэн юм.


"Төлөвлөсөн хугацаанаасаа хэтэрсэн нь талууд яриа хэлэлцээнд тун нухацтай, хариуцлагатай, шударга хандсантай холбоотой юм" гэж БНХАУ-ын Худалдааны яам мэдэгдсэн байна. Зөвлөлдөх уулзалтын дүнд худалдааны асуудлаар талуудын санааг зовоож байсан асуудлуудыг шийдвэрлэх үндсийг тавьсан гэж Хятадын тал үзэж байгаа аж. 

Холбоотой мэдээ