С.Баярцогтыг цагдан хорих саналыг хэлэлцэнэ

Монголын мэдээ | Хууль
munkhbaatar@montsame.mn
2019-01-16 13:25:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сангийн сайд асан С.Баярцогтыг цагдан хорих прокурорын байгууллагын саналыг өнөөдөр 14.00 цагт Сүхбаатар дүүргийн шүүх хэлэлцэнэ.

АТГ, Швейцарийн ерөнхий прокурорын газартай хамтран Монгол Улсын Сангийн сайдаар ажиллаж байсан С.Баярцогтыг Оюу толгой төсөлтэй холбогдох гэрээ, эрх зүйн баримт бичгүүдийг батлахдаа эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, илт хууль бус шийдвэр гарган бусдад давуу байдал олгосон байж болзошгүй гэх хэргээр мөрдөн шалгасан. Улмаар өнгөрсөн оны дөрөвдүгээр сард дээрх хэргийг Нийслэлийн прокурорын газарт шилжүүлсэн. Прокурорын байгууллагаас цагдан хорих саналыг шүүхэд хүргүүлснээр, түүнийг 30 хоног цагдан хорьж, өнгөрсөн оны 6 дугаар сард батлан даалтад гаргасан юм. 

Холбоотой мэдээ