Соёл урлагийн салбартаа хүний нөөцийг чадавхжуулах жил болгожээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬӨмнөговь аймаг нь 2016 оныг соёл урлагийн салбартаа хүний нөөцийг чадавхжуулах жил болгон ажиллаж байгаа юм.
Энэ зорилтынхоо хүрээнд 3 дугаар сарын 11–нд аймгийн Төв номын санд соёлын салбарын удирдах ажилчдад “Соёл урлагийн үйлчилгээг шинэлэг байдлаар зохион байгуулах арга зүй” сургалт зохион байгуулж, Соёл урлагийн их сургуулийн сургагч багш нар хичээл заалаа.
Мөн аймгийн хэмжээний нийт номын санчдаа “Номын санчийн үйл ажиллагааг чадавхжуулах” сургалтад хамруулж байгаа юм. Үндэсний номын сан, хүүхдийн төв номын сангуудаас мэргэжлийн арга зүйч нар ирж орчин цагийн номын сангийн чиг хандлага, иргэдэд номын сангийн үйлчилгээг хэрхэн үзүүлэх вэ гэсэн чиглэлээр мэргэжлийн зөвлөгөө болоод туршлагаасаа хуваалцсан сургалт боллоо.
“2016 ондоо хүний нөөцөө чадавхжуулах чиглэлээр шат дараалан сургалтуудыг хийхээр төлөвлөж байгаа” гэж аймгийн Боловсрол соёлын газрын соёл урлаг хариуцсан мэрэжилтэн н.Сайнгэрэл ярилаа.
Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн