В.Баттулгын гэрэл зураг олон улсын уралдаанд дэд байрт шалгарчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-01-31 16:50:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Олон улсын гэрэл зургийн "35 AWARDS" уралдаанд Монгол Улсаа төлөөлөн оролцсон гэрэл зурагчин В.Баттулга хоёрдугаар байрын шагнал хүртсэн байна. Уралдааны “Эцэг ба хүү” сэдэвт төрөлд “Аав хүүгийн аз жаргал” бүтээл нь ийнхүү өндөр үнэлэгджээ.

“Эцэг ба хүү” сэдэвт уралдаанд 77 орны 354 хотын 1323 гэрэл зурагчны 2766 бүтээл оролцсон байна. Энэхүү гэрэл зургийн бүтээлд аав, хүү хоёр эмнэлгийн цонхоор дөнгөж төрсөн хүүгээ харж, аз жаргал, хайраар бялхаж буй торгон агшинг буулгасан байна. Гэрэл зурагчин В.Баттулга тус зургийг 2004 онд Говь-Алтай аймгийн Бигэр суманд авчээ. Зурагчин В.Баттулга нь Монголын гэрэл зургийн мастеруудын нэг бөгөөд 20 гаруй жил хэвлэл мэдээллийн салбарт ажилласан. Одоогоор чөлөөт уран бүтээлч юм.


Холбоотой мэдээ