Орон нутгийн төсвөөс хөрөнгө гаргаж, БОЭТ-ийн ходоодны дуранг засварлана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2019-02-13 22:04:17

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд ходоодны дурангийн аппарат эвдэрснээс болж иргэд Улаанбаатар хотыг зорьж байсан. Уг асуудлыг орон нутгаас шийдвэрлэж, засварын мөнгийг олгохоор боллоо.

Дуранг 16,5 сая төгрөгөөр засах боломжтой бөгөөд хөрөнгийг шийдсэнээр 14 хоногт ашиглалтад бүрэн оруулах боломжтой аж. “Эмнэлгийн тоног төхөөрөмжүүдийн урсгал засвар өндөр үнэтэй байдаг ч иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чирэгдэлгүй хүргэхийн тулд цаг тухайд нь засварлах арга хэмжээ авдаг” хэмээн БОЭТ-ийн захирал Э.Хүдэрчулуун ярьлаа.

Өнгөрсөн онд аймгийн эрүүл мэндийн салбарт олон улсын төсөл хөтөлбөрөөр 5.8 тэрбум, улсын төсвөөс 340 сая, орон нутгийн төсвөөс 90 сая, нийт 6.2 тэрбум төгрөгийн өртөг бүхий тоног төхөөрөмжүүдийг нийлүүлсэн байна.

Холбоотой мэдээ