Циркчид алтан цом хүртлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-02-20 13:13:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Испани улсын Жироно хотноо зохион байгуулсан Олон улсын циркийн тэмцээнээс алтан цом хүртсэн тухай сайхан мэдээ ирлээ. Энэ сарын 14-19-ний өдөр зохион байгуулсан “Festival Internacional del Circ Elephant d’Or” тэмцээнд дэлхийн 100 гаруй уран бүтээлч оролцсон байна.

Тэмцээний талаар Х.Ганболд, продюсер Н.Эрдэнэ нар мэдээлэхдээ, “Бидний хийж буй үзүүлбэр дэлхийн хаана ч байхгүй. Зөвхөн Монголын циркийн жүжигчин хийж байгаа нь бахархалтай” гэв. Ноднин тус циркийн уран бүтээлч нар Унгарын Будапешт хотноо болсон олон улсын циркийн жүжигчдийн тэмцээнд амжилттай оролцож, мөн л алтан цом гардсан байна.

Холбоотой мэдээ