Ажил олгогч, ажил хайгч иргэдийн уулзалт зөвлөлгөөн боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
naraa@montsame.gov.mn
2019-02-22 00:12:57

Төв /МОНЦАМЭ/. Хөдөлмөр, халамж үйлчилгээний газраас санаачлан төрийн байгууллага, ажил олгогч, ажил хайгч иргэд харилцан мэдээлэл солилцох, хөдөлмөр эрхлэлтийн хөдөлмөрийн зах зээлийн бодлого үйл ажиллагаатай танилцан, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, салбар хоорондын ажлын уялдааг сайжруулах зорилгоор аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг томоохон ажил олгогчид, Зуунмод сумын ажил хайгч иргэдийн төлөөллийг оролцуулан “Ажил олгогч-ажил хайгч" иргэдийн уулзалт зөвлөлгөөн”-ийг зохион байгууллаа.  

Тус арга хэмжээнд уул уурхайн -13, аялал жуулчлалын -22, боловсруулах үйлдвэрлэлийн-8, хөдөө аж ахуйн-2, худалдаа үйлчилгээ болон бусад чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 3, нийт 48 ажил олгогч, Зуунмод сумын  ажил хайгч 43 иргэн оролцжээ.

Зөвлөлгөөнд аймгийн Засаг дарга, ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Д.Саран-Эрдэнэ болон Хөдөлмөр, халамж үйлчилгээний Ерөнхий газрын мэргэжилтэнүүд, Хөдөлмөр нийгмийн хамгааллын судалгааны институт хэлтсийн мэргэжилтэн, Нийгмийн Даатгалын Хэлтэс, аймгийн Ажил олгогч эздийн холбоо, аймгийн Үйлдвэрний эвлэлийн холбоо зэрэг байгууллагуудын төлөөлөл оролцлоо.

Хөдөлмөрийн зах зээлийн барометрийн судалгаа, Хөдөлмөр эрхлэлтийн туршилтын хөтөлбөр, Нийгмийн даатгалын хуулийн шинэчлэлт зэрэг сэдвээр  зөвлөгөөнд оролцогчдод мэдээллийг өгчээЗөвлөгөөнд оролцогчид харилцан мэдээлэл солилцон, өөрсдийн сонирхсон асуултад  хариулт авч хамтран ажиллах талаар санал бодлоо илэрхийлсэн үр дүнтэй арга хэмжээ боллоо хэмээн хөдөлмөр халамж үйлчилгээний газрын дарга Д.Батцэцэг мэдээллээ. 

Зөвлөлгөөний хүрээнд 10 ажил олгогчоос 200 гаруй сул чөлөөтэй ажлын байрны захиалгыг хүлээн авч ажил хайгчдад танилцуулсан байна.. 

  

Холбоотой мэдээ