“Чингис хааны цом"-д Дэлгэрхааныхан одтой нааджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2019-02-27 16:40:38

Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн Биндэр суманд “Чингис хааны цом" өвлийн спортын наадам болж Дэлгэрхааныхан одтой нааджээ.

Тодруулбал, Гүйлтийн тэшүүрийн төрөлд Ц.Цолмон 300м мөнгөн медаль, Б.Солонгобаяр, М.Цэрэнпунцаг нар 300 м -ийн төрөлд хүрэл медаль, Б.Оюунбилэг, А.Түвшинтөр нар 500м-т алтан медаль “Чингис хаан”-ы цом, өргөмжлөл, Х.Тэргэл, Ч.Гантөр нар 500 м-т мөнгө, Х.Тод, С.Баттэмүүлэн нар 500 м-т хүрэл медаль тус тус хүртжээ. Мөн С.Ганцэцэг 500 м-ийн төрөлд “Чингис хаан”-ы цом алтан медаль авсан байна.

Тус наадмын хүрээнд зохион байгуулагдсан мөсөн шагай, мөсний сурын харваа, гольф, гүйлтийн тэшүүр гэсэн дөрвөн төрлийн тэмцээнд Улаанбаатар хот, Хөвсгөл, Булган, Хэнтий аймгуудын нийт 134 баг тамирчин оролцжээ.

Хэнтий аймгийн Биндэр сум жил бүр тогорууны баяр, нарсан ойн хүрээлэнгийн гүйлт, Онон гол-миний гол өдөрлөг, хүйн овооны тахилга-хүүхдийн үндэсний наадам, Чингис хааны цом өвлийн спортын наадам зэрэг эвентүүдийг зохион байгуулдаг уламжлал тогтжээ.


Холбоотой мэдээ