Уурхайн салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцов

МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
192@montsame.mn
2019-02-28 13:57:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Канад улсад суугаа Элчин сайд Я.Ариунболд Канадын Уул уурхайн ассоциацийн тэргүүн дэд ерөнхийлөгч Бен Чалмэрстэй уулзаж уул уурхайн салбар дахь хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Уулзалтын үеэр Канадын Уул уурхайн ассоциациас 2004 онд санаачлан боловсруулж хэрэгжүүлсэн Тогтвортой уул уурхайн төлөө үйл ажиллагааны үнэлгээний системийн талаар танилцуулав. Энэхүү системийг дээрх холбооны гишүүд заавал биелүүлэх үүрэгтэй байдаг бөгөөд одоогоор таван улсад өөрийн онцлогийг тусган нутагшуулан ажиллаж байгаа талаар мэдээлэл өгөв. Цаашид хоёр орны уул уурхайн холбоодын хамтын ажиллагааг тогтоох, Тогтвортой уул уурхайн төлөө үйл ажиллагааны үнэлгээний системийн нутагшуулах боломжийг судлах чиглэлээр ажиллахаар тохиров.

Холбоотой мэдээ