Урлагийн тоглолтын хямд нь 15000, үнэтэй нь 300000 төгрөг байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-03-06 15:44:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Ойрын өдрүүдийн урлагийн тоглолтын тасалбарын дундаж үнэ 89 363 төгрөг байна гэсэн статистик тоог "Click tweet" сайтаас гаргасан байна. 

Улсын филармонийн “Бүсгүй танаа” тоглолтын тасалбар хамгийн хямд буюу 15 000 төгрөг байгаа бол "Камертон" хамтлагийн  “Хайр” тоглолтынх хамгийн үнэтэй нь буюу 300 000 төгрөг байгаа юм. 

Гуравдугаар сарын 6-9-ний өдөр "Best hits", “Сүүн аялгуу”, “Бүсгүй танаа”, “Миний сайхан ээжүүд”, “Хайр”,”Зураг шиг бүсгүй”, “Бүсгүй танд”, “Хайр гэж”, “Увертюра”, “Гэргий” зэрэг  тоглолтын үнэ  15 000-150000 төгрөгийн  хооронд  байна. 

“Хурд” хамтлагийн “Зураг шиг бүсгүй” тоглолт 150 000 төгрөг, “Никитон”, “Хурд”, “Соёл-Эрдэнэ”, “Өргөө” хамтлаг болон дуучин Д.Болд, Ж.Наран нарын хамтарсан "Best hits" тоглолт 80 000 төгрөг, “Увертюра” хамтлагийн тоглолтын тасалбар 100 000 төгрөгийн үнэтэй байна. 

Холбоотой мэдээ