Буриадын олон улсын наадамд монголын хоёр залуу уран бүтээлч шалгарлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГУлаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-ын буриадын нийслэл Улаан-Үд хотод болсон "Белый месяц" олон улсын дуулаачдын 25 дахь удаагийн уралдаан боллоо. Энэхүү уралдаанд манай нэрт хөгжмийн зохиолч Б.Наранбаатарын охин Нар-Оюу, Н.Жанцанноровын охин Ариунжаргал нар амжилттай оролцжээ.
Уралдаанд ОХУ-аас гадна Монгол, Хятад, БНСУ, Казахстан, Италийн дуучид өрсөлджээ. Уралдааны эцсийн шалгаруулалтаар Гран-при шагналыг БНХАУ-ын дуучин Часуна хүртэж, тэргүүн байрыг Буриадын дуучин Шагдурова Ирина, дэд байрыг Казахстаны дуучин Байдукенова Рухия, гуравдугаар байрыг Монгол Улсын дуучин Ж.Ариунжаргал тус тус хүртэв. Харин шилдэг дууны найруулагчаар МУУГЗ Н.Нар-Оюу шалгарчээ.
"Белый месяц" Олон улсын дуулаачдын уралдааны шүүгчээр Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Долгион, Улсын филармонийн гоцлол дуучин, МУСТА Н.Наранбаатар нар ажилласан байна.