Дундговь аймагт “Эхийн алдар” нэгдүгээр зэргийн одонтой 1 527 эх байна

Орон нутагт | Дундговь
altantogos_dg@yahoo.com
2019-03-08 09:29:46
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. 2018 оны статистик судалгаагаар Дундговь аймагт 23 251 эмэгтэй байгаа нь нийт хүн амын 49,7 хувийг эзэлж байгаа бөгөөд зургаа болон түүнээс дээш хүүхэд төрүүлэн өсгөсөн “Эхийн алдар” нэгдүгээр зэргийн одонт ээж 1 527 байдаг бол II зэргийн одонтой ээж 2 553 байдаг ажээ.

Эмэгтэйчүүдийг насных нь байдлаар ангилан үзвэл 19-60 хүртэл насны эмэгтэй 12 786 байгаа бол 60-аас дээш настай  2 277 ахмад байдаг аж. Харин 35,2 хувь нь 0-18 настай.

Эмэгтэйчүүдийг харъяаллаар нь авч үзвэл 6 578 нь аймгийн төвд амьдардаг, 4 364 нь сумын төвд, 52,9 хувь буюу 12 309 нь хөдөөд амьдардаг байна.

Харин тус аймагт өрх толгойлсон эмэгтэйчүүдийн тоо 2017 онд 3 829 байсан бол 2018 оны судалгаагаар 3 713 болж буурчээ.

Өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад Дундговь аймгийн эмэгтэйчүүд 173-аар нэмэгдсэн ажээ. 

Холбоотой мэдээ