"Талх чихэр”, "Айтүүлс”-ийн хувьцааны ханш хамгийн их өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-03-18 17:36:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр I, II, III ангиллын 27 хувьцаат компанийн 582.1 сая төгрөгийн үнийн дүн бүхий 742.175 ширхэг хувьцаа арилжив.

Өнөөдрийн арилжаагаар, 11 хувьцаат компанийн хувьцааны ханш өсөж, 7 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 9 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа.  Үүнээс "Талх чихэр” болон "Айтүүлс ХК-ийн хувьцааны ханш хамгийн их өссөн бол "Би ди сек” болон "Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн ХК-ийн хувьцаа хамгийн их унав.

"TOP 20" индекс 0.23 хувиар өсөж 20792.73 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2.479.873.211.763 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.     

Холбоотой мэдээ