Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар БНХАУ-д айлчилж байна

ХИЛИЙН ЧАНАДААС
khandmaa@montsame.gov.mn
2019-04-01 12:23:55
Бээжин /МОНЦАМЭ/. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И-гийн урилгаар Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 3-р сарын 31-нээс 4-р сарын 2-ны өдөр БНХАУ-д албан ёсны айлчлал хийж байна.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар бямба гарагт Бээжин хотод хүрэлцэн ирсэн бөгөөд Хятадын талаас Гадаад хэргийн яамны Азийн газрын зөвлөх Шюэ Жянь тэргүүтэй албаны хүмүүс угтжээ.

Айлчлалын хүрээнд сайд Д.Цогтбаатар БНХАУ-ын дэд дарга Ван Чишань-д бараалхаж, тус улсын Худалдааны сайд Жун Шань-тай уулзах болно. Мөн тус улсын Гадаад хэргийн сайд Ван И-тэй албан ёсны хэлэлцээ хийх юм.

Мөн айлчлалын хүрээнд зохион байгуулах Монгол, Хятадын зураачдын тосон зургийн хамтарсан үзэсгэлэнг сайд Д.Цогтбаатар нээж үг хэлэх юм.

А.Анхбаяр

  

Холбоотой мэдээ