Нийтийн албан тушаалтны ХОМ-ийг зарлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-04-05 20:08:59
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. АТГ-аас энэ оны хоёрдугаар сарын 15 хүртэл бүртгэсэн нийтийн албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлэг /ХОМ/-ийн хураангуйг "xacxom.iaac.mn" цахим хуудаснаа өнөөдөр байршуулжээ.


Улсын хэмжээнд хөрөнгө орлогын мэдүүлэг гаргах ёстой 40 мянган албан хаагч төрийн болон нутгийн захиргааны байгууллагад ажилладаг. Мөн төрийн өндөр албан тушаал хашдаг 290 орчим албан тушаалтан АТГ-т хөрөнгийн хэмжээгээ мэдүүлдэг байна.


АТГ-т албан тушаалтнуудын ХОМ-ийг нэгтгэж эмхтгээд байгууллагынхаа цахим хуудас болон хэвлэл мэдээллийн байгууллагаар дамжуулан олон нийтэд мэдээлдэг. Тус цахим хуудсанд энэ жилийн мэдүүлгийн хураангуйгаас гадна өнгөрсөн жилийн ХОМ-ийн хураангуй хэвээрээ байх юм. Ингэснээр олон нийт сүүлийн хоёр жилийн мэдүүлгийг харьцуулах боломжтой аж. 

Холбоотой мэдээ