"Монголын нэг өдөр" зургийн уралдааны хугацааг сунгав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-04-08 12:44:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Монголын нэг өдөр” сэдэвт гар зургийн уралдааныг сурагчдын хүсэлтээр, 5 дугаар сарын 1 хүртэл сунгалаа. Сурагчдын амралт эхэлсэнтэй холбогдуулан уралдааны хугацааг сунгах хүсэлтийг хүүхдүүд ирүүлсэн байна. Соёл амралтын "Зайсан хилл" цогцолбор, "АртиКоур галерей" хамтран энэ уралдааныг зохион байгуулж байгаа юм. 

“Монголын нэг өдөр” сэдвийн дагуу эх орноо ямар байдлаар харж, ямар байгаасай гэж бодож мөрөөдөж явдаг тухай хүүхэд багачуудын дотоод ертөнцийг нээхэд энэ уралдааны зорилго оршиж байгаа аж.

5-10 нас, 11-16 насны ангилалтай энэхүү уралдаанд A4 хэмжээтэй цаасан дээр зурсан зургаар оролцох бөгөөд зургийн ар талд зургийн нэр, тайлбар, овог нэр, төрсөн он сар, утасны дугаар, сургууль, ангийн мэдээллээ бичихийг уралдааны комисс дахин сануулж байна.

Бүтээлийг МУЭ-ийн 2-р давхарт "Артикоур галерей" болон "Зайсан Хилл "цогцолборын  5 давхарт "Tree house"-д хүлээн авч байгаа юм. Ангилал тус бүрт шилдэг 25, нийт 50 бүтээлийг шалгаруулж, Соёл Амралтын "Зайсан Хилл" цогцолборын нэрэмжит шагналаар шагнана. Гар зургийн уралдаанд ирүүлсэн бүх бүтээлээр Соёл Амралтын "Зайсан Хилл цогцолбор"-т тавдугаар сарын 5-ны 14:00 цагт үзэсгэлэн гаргах юм байна.

Холбоотой мэдээ