Өдөртөө 5-7 хэм дулаан байна

ЛАВЛАГАА
dusem11@yahoo.com
2019-04-09 07:25:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэл хотод багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 5-7 хэм дулаан байна.


Малчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна.


2019 оны 04 дүгээр сарын 09-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Зүүн аймгуудын нутгаар багавтар, бусад нутгаар солигдмол үүлтэй. Говь-Алтайн болон Хангайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн баруун хэсгээр хур тунадас, нойтон цас орж цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр. Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эгь Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, Алтайн өвөр говь болон говийн бүсийн өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав, Дорнод Монголын тал нутгаар 8-13 хэм, бусад нутгаар 3-8 хэм дулаан байна

Холбоотой мэдээ