Гавьяат цол хүртсэн алдартнуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
mn_tuul@montsame.mn
2016-03-22 19:29:14

Монгол Улсын Ерөнхийлөгчийн  2016 оны 03-р сарын 21-ний өдрийн 22 дугаар зарлигаар Эрүүл мэнд спортын салбараас долоон хүн гавьяат цол хүртсэн.

Өнөөдөр эдгээр алдартнуудаа Монгол Улсын Шадар сайд, Эрүүл мэнд, спортын сайдын үүрэг хариуцагч Ц.Оюунбаатар, Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа болон бусад холбогдох албаны хүмүүс  хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Гавьяат цол хүртсэн алдартнуудаа  хүндэтгэн хүлээн авч баяр хүргэн яамны хүндэт дэвтэрт бичиж, салбарын түүхэнд тэмдэглэн алдаршуулдаг уламжлалтай. 

Ийнхүү гавьяатуудаа алдаршуулан батламжийг нь гардуулан өглөө. Эрүүл мэнд, спортын сайдын үүрэг хариуцагч Ц.Оюунбаатар гавьяатууддаа баяр хүргэж цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүслээ.

 

Холбоотой мэдээ