Хүчтэй салхины улмаас Улаанбаатар-Өлгий чиглэлийн онгоцны нислэгийг цуцалжээ

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2019-04-16 11:48:30

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн нутгаар өнгөрсөн шөнө салхины хурд 21 м/с-д хүрч шуурсан юм. Салхи одоо ч намжаагүй 10-19 м/с орчим байгаа бөгөөд үдээс хойш 21 м/с-д хүртэл нэмэгдэх аж.

Үүнтэй холбогдуулан "Хүннү эйр" компанийн өнөөдрийн Улаанбаатар-Өлгий-Ховд чиглэлийн нислэгийг цуцалж, маргааш нисэхээр болсон байна. 

Холбоотой мэдээ