Иргэдэд явуулын үйлчилгээ үзүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2019-04-17 15:23:32

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Нийгмийн даатгалын Ерөнхий газраас 2019 оныг салбарын хэмжээнд “Танд ойрхон-Найрсаг үйлчилгээний жил” болгон зарласны дагуу Говь-Алтай аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсээс Нийгмийн даатгалын явуулын үйлчилгээг иргэдэд үзүүлэв. 

Уг явуулын үйлчилгээг аймгийн Нэгдсэн эмнэлгээр үйлчлүүлэгсдэд хүргэсэн бөгөөд мөн үеэр 250 орчим иргэнд нийгмийн даатгалын хууль тогтоомж, хуульд орсон өөрчлөлтийн талаар мэдээлэл сурталчилгаа хийж, 78 даатгуулагчийн ЭМД-ын, 51 даатгуулагчийн нийгмийн даатгалын дэвтрийг баталгаажуулсан байна. Мөн 36 даатгуулагчийн гар утсанд Нийгмийн даатгалын аппликейшн суулгаж, 300 гаруй гарын авлага, тараах материал олгожээ.

Холбоотой мэдээ