Мэргэжил сонголтын талаар сургалт зохион байгуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
mn_tuul@montsame.mn
2016-03-23 15:24:06

Монголын Залуучуудын холбооны дэргэдэх Залуучуудын хөдөлмөрийн төв биржээс “Мэргэжлээ хэрхэн зөв сонгох вэ” сургалт лекцийг ”Шинэ Монгол” сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд зохион байгууллаа.

Тус бирж ЕБС-ийн ахлах ангийн сурагчдад зориулсан энэхүү сургалтаа жил бүрийн өдийд уламжлал болгон зохион байгуулж хэвшжээ. Энэ удаагийн сургалтад 100 гаруй сурагч хамрагдсан байна.

Ерөнхий боловсролын сургууль төгсөж буй төгсөгчид эхний ээлжинд мэргэжлээ сонголгүй, шууд аль нэг их дээд сургуулийг өөрийн болон ар гэрийнхнийхээ үзэмжээр сонгодог аж. Энэ нь эцэстээ ажилгүй иргэдийн тоог нэмэгдүүлэхэд нөлөөлдөг болохыг энэ үеэр сургагч багш нар зөвлөжээ. Мөн мэргэжлээ хэрхэн зөв сонгох, ямар мэргэжил сонговол ирээдүйд эрэлт ихтэй байх талаар харилцан ярилцсан байна.

Б.Туул

Холбоотой мэдээ