Төрийн албан хаагчид үндэсний бичгээрээ өрсөлдлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2019-04-20 16:24:57
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/ Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн тавдугаар сарын эхний долоо хоногт “Үндэсний бичиг үсгийн баяр”-ыг орон даяар тэмдэглэдэг.

Үүнийг угтаж БСУГ, Номын төв хамтран төрийн албан хаагчдын дунд монгол бичгээр “Алтан хонх” тэмцээн зохион байгууллаа. Тэмцээнд төрийн 14 байгууллагын 50 гаруй албан хаагч оролцсон юм. Тэмцээний тэргүүн байрт ГБХЗХГ-ын мэргэжилтэн Б.Гаравхүү, хоёрдугаар байрт ЭМГ-ын ажилтан Н.Цэнд-Аюуш, гуравдугаар байрт ГБХЗХГ-ын мэргэжилтэн Б.Батцэцэг, тусгай байрт Татварын хэлтсийн ажилтан Ч.Ганцэцэг  нар шалгарлаа.

“Үндэсний бичиг үсгийн баяр”-ын өдрийг угтаж Номын төв, БСУГ-ын хамтран энэ сарын 8-наас ахлах ангийн сурагчид, насанд хүрэгчдийн дунд “Сайхан бичигтэн”, “Уран бийр”, “Тэргүүний уншигч” зэрэг хэд, хэдэн төрлийн уралдаан зарлажээ.   

Холбоотой мэдээ