Ган төмөрлөгийн цогцолбор үйлдвэр барих хамтын ажиллагааны хэлэлцээрт гарын үсэг зурлаа.

ХИЛИЙН ЧАНАДААС
khandmaa@montsame.gov.mn
2019-04-25 17:50:17

Бээжин /МОНЦАМЭ/. Ерөнхийлөгч Х.Баттулгын БНХАУ-д хийж буй төрийн айлчлалын хүрээнд Монгол, Хятад хоёр улсын хувийн аж ахуйн нэгжүүд хооронд гарын үсэг зурах ёслол боллоо.


Энэ хүрээнд, нийт 10 баримт бичигт гарын үсэг зурав.


-  Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км автозам барих төслийн тусгайлсан зээлийн хэлэлцээр,

- МУ-ын БСШУСЯ болон БНХАУ-ын Радио, телевизийн ерөнхий газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг,

- “Улаанбаатар төмөр зам” ХНН болон Хятадын Төмөр замын ерөнхий компани хоорондын олон улсын харилцааны ачаа тээврийн цахим мэдээлэл солилцох тухай хэлэлцээр,

- Монгол Улсад “Кокс, ган төмөрлөгийн цогцолбор үйлдвэр” төслийг хэрэгжүүлэх тухай Монгол Улсын “Эрдэнэс Стийл” ХХК болон БНХАУ-ын "Синостийл Экүйпмэнт энд Инженерийн" (SINOSTEEL) ХК хоорондын хамтын ажиллагааны ерөнхий хэлэлцээр,

- Бөөрөлжүүтийн нүүрсний уурхай болон цахилгаан станц байгуулах төслийн барилга угсралтын ажил гүйцэтгэх тухай Монгол Улсын “Цэцэнс Майнинг энд Энержи” ХХК болон БНХАУ-ын "Синостийл Экүйпмэнт энд Инженерийн (SINOSTEEL)" ХК хоорондын гэрээ,

- Монгол Улсын “Гангар инвест ХХК” болон БНХАУ-ын “СAMC Инженеринг Чайна” ХХК хоорондын “Шинэ амгалан хоороллын төсөл” хэрэгжүүлэх гэрээ,

- Монгол Улсын “Мошеа Эко Энержи” ХХК болон БНХАУ-ын “Хятадын үндэсний техникийн импорт-экспортын корпораци” (CNTIC) хоорондын хамтын ажиллагааны гэрээ,

- Монгол Улсын “Иш Ноён Бадрах” ХХК болон БНХАУ-ын Хэбэй мужийн "Хайфу аккумулятор" ХХК-ийн хамтын ажиллагааны гэрээ болон худалдах, худалдан авах гэрээ,

- Шинэ дэлхий холбоо болон Мазаалай хамгаалах сангийн хамтын ажиллагааны тухай харилцан ойлголцлын санамж бичигт тус тус гарын үсэг зурлаа.

 


А.Анхбаяр

 

Холбоотой мэдээ