Хөвсгөлд ноолуур 118-120 мянган төгрөгийн үнэтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2019-05-02 13:02:37

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт ноолуурын үнэ буурсаар байна.

Өнөөдөр түүхий эдийн захад нэг килограмм ноолуур 118.000-120.000 төгрөгийн үнэтэй байна. Энэ нь ноолуур элбэгшсэнтэй холбоотой бөгөөд малчид борлонгоо самнан ноолуур хялгас ихтэй байгаа гэнэ. Энэ жил тус аймагт ноолуур хамгийн өндөр үнэ буюу 136000 төгрөгт хүрсэн байна. Цаашид  үнийн хувьд буурах төлөвтэй байна гэдгийг  ченжүүд хэлж байлаа.

 

Холбоотой мэдээ