Ялалтын баярт оролцох Монголын хүүхдийн хамтлаг хойд хөршийг зорилоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
192@montsame.mn
2019-05-03 17:22:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хүүхдийн найрал дууны “Бадмаараг” хамтлаг ОХУ-ын Москва хотын Улаан талбайд болох Ялалтын баярын тоглолтод оролцохоор өнөөдөр хойд хөршийг зорилоо.

СУИС-ийн дэргэдэх лицей сургуулийн найрал дууны Я.Алтансувд багштай "Бадмаараг" хамтлаг Халх голын ялалтын 80 жилийн ойд зориулж анх удаа зохион байгуулсан "Болор одод" найрал дууны уралдаанд тэргүүлж, ялалтын баярт оролцохоор болсон юм.

Улсын хэмжээнд анх удаа болсон "Болор одод" хүүхдийн найрал дууны уралдаанд нийслэл болон аймаг, орон нутгийн найрал дууны 13 баг хамт олон оролцжээ.


Сонирхуулахад, ОХУ-д Ялалтын баяраар хүүхдийн найрал дууны уралдааныг жил бүр зохион байгуулдаг бөгөөд уг уралдааныг ОХУ-ын зөвлөх генерал В.Н.Мулов санаачилж Ардын жүжигчин агсан Иосиф Кобзоны байгуулсан “Кузнецкий мост" сан ивээн тэтгэдэг байна.

 

Б.Болд

Холбоотой мэдээ