“Уяхан замбутивийн наран” ардын урлагийн наадам Их газрын чулуунд болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
dusem11@yahoo.com
2019-05-05 09:44:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Говь-Угтаал сумын нутагт орших алдарт Их Газрын чулууны задгай театрт ирэх наймдугаар сарын 10-12-нд “Уяхан замбутивийн наран” ардын урлагийн наадам зохион байгуулахаар товложээ.


Орон нутгийн уран бүтээлчдийн санал санаачилгаар зохиох тус наадамд 3000 уртын дууч, морин хуурч оролцох юм. Их Газрын чулуу нь Монголын анхны задгай театр бөгөөд Зууны манлай уртын дуучин Н.Норовбанзадын нэрэмжит театр хэмээн нэрлэх болсон билээ. Тус театрын дэргэд Зууны манлай уртын дуучин Ж.Дорждагва, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин, Зууны манлай уртын дууч Н.Норовбанзад нарын нэр алдрыг мөнхжүүлэх зорилгоор 2006 онд гэрэлт хөшөө босгож, “Уяхан замбутивийн наран” уртын дууны үгийг сийлсэн байдаг. Байгаль дээрх задгай театрын тайзны диаметр нь 18 метр буюу радиус нь есөн метр бөгөөд газраас 1.4 метр өндөрт байрладаг.

Холбоотой мэдээ