Мөрөнгөөс Эрдэнэбулган сумын чиглэлийн дугуйн спорт аялалд 20 хүн оролцож байна

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2019-05-10 16:46:13

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Мөрөн сумын Засаг даргын тамгын газраас 2014 оноос эхлэн "Унадаг дугуйтай Мөрөн" аяныг хэрэгжүүлж байгаа бөгөөд Мөрөнгөөс Эрдэнэбулган сумын чиглэлийн спорт аялал өнөөдөр эхэлж 10 гаруй байгууллагын 20 хүн оролцож байна.

Дугуйчид өнөөдөр 180 км засмал замаар явж отоглох бөгөөд маргааш 50 км шороон зам туулж Эрдэнэбулган суманд барианд орж Далийн баярын хүрээнд болох бартаат замын дугуйн уралдаанд оролцох ажээ.  

Иргэд дугуй унаснаар хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх, стресс ядаргаа тайлагдаж, зүрх, уушгины ажиллагаа сайжирдаг төдийгүй чихрийн шижин, цусны даралт ихсэхээс урьдчилан сэргийлэх эрүүл мэндэд тустай юм. Аялалд оролцсоноор дугуйгаар идэвхтэй хөдөлгөөн хийхээс гадна байгалийн сайхныг үзэх ач холбогдолтой ажээ.

 

Холбоотой мэдээ