Луврын музейн пирамидыг бүтээгч нас нөгчжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2019-05-17 13:17:08

МОСКВА. /RIA Novosti/. Францын алдарт Луврын музейн пирамидыг зохион бүтээгч, хятад гаралтай Америкийн архитекторч Юймин Бэй 102 насандаа нас нөгчсөн тухай телевизийн “Al-Jazeera” суваг мэдээлжээ.  


БНХАУ-ын Гуанжоу хотод төрсөн тэрбээр 1935 онд АНУ-д ирж суурьшжээ. Юймин Бэй уран барилгын салбарын гол шагнал болох Притцкеровын шагналыг 1983 онд хүртсэн байна.


Одоо алдарт Луврын музейн гол хаалга болж байгаа шилэн пирамид бол түүний нэрийн хуудас юм. 1985-1989 оны хооронд барьсан уг пирамид нь Эйфелийн цамхгийн хамт Парисын бэлгэ тэмдгүүдийн нэгд тооцогддог билээ.


Холбоотой мэдээ