13209 хүүхдийг нэмэлт дархлаажуулалтад хамруулна

Орон нутагт | Дархан-Уул
174@montsame.mn
2019-05-21 10:57:21

Дархан-Уул /МОНЦАМЭ/. “Улаанбурхан, улаануудын эсрэг нэмэлт дархлаажуулалт” энэ сарын 15-ны өдрөөс эхэллээ. Нэмэлт дархлаажуулалтад 10-18 насны 13209 хүүхдийг хамруулах аж.

10 хоногийн хугацаанд үргэлжлэх нэмэлт дархлаажуулалтыг хугацаанд нь амжуулахаар байнгын 8 цэг,  явуулын болон түр  31 цэгээр үйлчлэх юм.

Дархлаажуулалтын ажлын хүрээнд өрх, сумдын эрүүл мэндийн төвүүдийн дарга, эмч, вакцинатор сувилагч 24 хүнийг сургалтад хамруулж, мэргэшүүлсэн байна. 

Холбоотой мэдээ