Арменд “хувьсгалын хоёр дахь үе шат” эхэлснийг мэдэгдэв

Дэлхийд | Улс төр
Jargal.d@montsame.mn
2019-05-20 09:16:03

МОСКВА. /TASS/. Армен улсад “хувьсгалын хоёр дахь үе шат”-ыг эхлүүлсэн гэж тус улсын Ерөнхий сайд Никол Пашинян "Facebook" хуудсаараа  мэдэгджээ. 


“Маргааш би Армены хувьсгалын хамгийн чухал хоёр дахь үе шат эхэлснийг мэдэгдэнэ. Үндэсний хэмжээний дэмжлэгийг би тэсэн ядан хүлээж байна” гэж тус улсын Ерөнхий сайд бичсэн байна.


Тэрбээр мөн шүүх байгууллагуудын ажилд саад учруулахыг ард иргэдэд уриалжээ.


Армений сөрөг хүчнийхэн тус улсын Ерөнхийлөгч асан Серж Саргсян Ерөнхий сайдаар сонгогдсоныг эсэргүүцэн өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас хойш эсэргүүцлийн ажиллагаа зохион байгуулжээ. Армений Ерөнхийлөгч асан огцрохоос аргагүйд хүрсэн бөгөөд үүний дараа Засгийн газрын тэргүүнээр сөрөг хүчний удирдагч Никол Пашинян сонгогдсон байна.

Холбоотой мэдээ