"Өмнөговьд үйлдвэрлэе" экспо болно

Орон нутагт | Өмнөговь
mishigsuren@montsame.mn
2019-05-21 17:47:13

Өмнөговь /МОНЦАМЭ/ "Өмнөговьд үйлдвэрлэе" жижиг, дунд бизнес эрхлэгчдийн экспог энэ сарын 23, 24-нд зохион байгуулах бөгөөд орон нутгийн 100 аж ахуйн нэгж өөрсдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээрээ үзэсгэлэн худалдаа гаргах юм.

Мөн 15 сумын жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн зөвлөгөөнийг зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж.

Өмнөговь аймаг энэ жилийг үйлдвэржилтийг дэмжих жил болгон зарласан юм. Тиймээс энэхүү экспо арга хэмжээний үеэр тэдэн рүү чиглэсэн сургалт зөвлөгөөнүүдийг зохион байгуулах юм. 

Мөн энэ үеэр үйлдвэрлэл эрхлэгчдэд хамгийн их тулгамддаг зээлийн талаар мэдээлэл хийх аж. Тухайлбал ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлтэй болон урт хугацааны зээл олгох журам, ЖДҮ-ийг хөгжүүлэх сан, сум хөгжүүлэх сангийн талаар мэдээлэл хийх юм байна. Орон нутгаас хэрэгжүүлж буй ЖДҮ-ийг хөгжүүлэх хөтөлбөр болон төсөл сонгон шалгаруулах журмыг танилцуулах аж. 

Холбоотой мэдээ