Өвөрхангайнхан Г.Батхүү агсанд зориулж 1000 зул бадраана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2019-05-21 17:15:13

Өвөрхангай /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн асан, АН-ын дэд дарга Г.Батхүү өнгөрсөн баасан гарагт Төрийн ордонд зуурдаар амиа алдсантай холбогдуулан Өвөрхангай аймгийн Ардчилсан намаас хойдын буяныг арвижуулах, гэгээн дурсгалыг хүндэтгэх зорилгоор ном хурж, 1000 зул бадраах ёслолыг үйлдэх гэж байна.

2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 17.00 цагт аймгийн Ганданпунцоглин хийдэд зохион байгуулах тус ёслолд түүнийг дэмждэг байсан иргэд, үзэл бодол нэгт нөхөд нь оролцох юм.

Г. Батхүү агсан 1960 онд Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрсөн бөгөөд тус аймгаас УИХ-д хоёр удаа сонгогдон, төрд иргэдээ төлөөлөн ажиллаж байв.
Холбоотой мэдээ