Төрийн соёрхолт Н.Нямдоржийн нэрэмжит яруу найргийн наадам болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төрийн соёрхолт яруу найрагч Нямбуугийн Нямдоржийн нэрэмжит “Онон хатан ижий” яруу найргийн наадам 6 дугаар сарын 22-ны өдөр Хэнтий аймгийн Батширээт сумын Соёлын төвд болно.
Наадмын эхний шатны шалгаруулалтыг МЗЭ-ийн Яруу найргийн үндэсний төвтэй хамтран явуулах юм байна.
Батширээт суманд болох найргийн
наадамд оролцох эрхийг 20 яруу найрагчид олгоно. Тэргүүн байрын эзэнд “Онон хатан ижий" өргөмжит найрагч
цом, өргөмжлөл, 1,000,000 төгрөг хүртээх бол, хоёрдугаар байрт "Ноён уулын найрагч" өргөмжлөл, 800,000 төгрөг, гуравдугаар байрт "Батширээт уул" өргөмжлөл, 500,000 төгрөгөөр шагнах юм. Тусгай байр
хоёрыг шалгаруулан тус бүр 300,000 төгрөг олгох аж.
Энэ наадмыг Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газар, Батширээт сумын ЗДТГ, Н.Нямдоржийн нэрэмжит сургууль, Ц.Цэдэндоржийн нэрэмжит Соёлын төв болон Н.Нямдорж найрагчийн үр хүүхэд хамтран зохион байгуулах юм байна.