Ризван Фарукийн гар утсыг "Apple"-ын тусламжгүйгээр нээжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2016-03-29 10:24:41

ВАШИНГТОН. /ВВС/. АНУ-ын Сан-Бернардино хотод халдлага үйлдсэн этгээдийн “iPhone” гар утасны түгжээг Холбооны тагнан мөрдөх товчоо “Apple” компаниас тусламж авалгүйгээр нээж, шүүхийн хэргийг хаалаа гэж АНУ-ын Хууль зүйн яам мэдэгдэв.

Ризван Фарукийн гар утсанд нэвтрэх шинэ программ хангамж гаргахыг шүүх “Apple” компаниас өнгөрсөн сард шаардсан боловч  компани шүүхийн шийдвэрийг эсэргүүцсээр байсан билээ.

Гэвч өчигдөр албаны хүмүүс утасны түгжээг нээсэн тухайгаа мэдэгдээд, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгохыг хүссэн байна.

Ризван Фарук өнгөрсөн оны 12 дугаар сард эхнэрийн хамт Сан-Бернардино хотод халдлага үйлдэж, 14 хүний амийг хөнөөсөн бөгөөд цагдаагийн ажилтнууд тэднийг хэргийн газарт буудан устгасан билээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ