Японы цэрэг энэ өдөр БНМАУ-ын хилийг зөрчиж байв

LIVE | ХАЛХ ГОЛ-80
192@montsame.mn
2019-05-28 11:57:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тэртээ 80 жилийн өмнөх энэ өдөр Японы 2500 гаруй цэрэг БНМАУ-ын дархан хилийг зөрчиж байв.

Энэ үйлдлийг БНМАУ, ЗХУ-ын хооронд 1936 онд байгуулсан харилцан туслах протоколоор хүлээсэн үүргийн дагуу ЗХУ-ын 54-р тусгай корпус Монголын зэвсэгт хүчинтэй хамтран таслан зогсоож чадсан юм. Япончуудын энэ үйлдэл нь Халх гол орчимд 1939 оны тавдугаар сараас есдүгээр сар хүртэл дөрвөн сарын турш, гурван үе шаттай явуулсан Монгол, Японы хооронд цус урсгасан тулааны нэг хэсэг байлаа. 

Холбоотой мэдээ