Монголын Үндэсний их сургуульд 11 сурагч үнэ төлбөргүй суралцана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2019-05-31 10:44:08
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/ Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтаж “Энх Эрдэнэтийн хөгжил” ТББ Орхон аймгийн зорилтот бүлгийн 1600 гаруй хүүхдэд үнэ төлбөргүй кино үзүүлж, бэлэг гардууллаа.  

Мөн хичээл, сурлагадаа сайн, цаашид сурч хөгжих хүсэл эрмэлзэлтэй 11 хүүхдэд Монголын Үндэсний их сургуульд үнэ төлбөргүй суралцах эрхийн бичгээр бэлэг барилаа. Ингэхдээ сургууль, баг бүрээс 12 дугаар ангийн сурагчдын судалгаа авч, сонгон шалгаруулжээ. Эрхийн бичгийг "Энх-Эрдэнэтийн Хөгжил" ТББ-ын тэргүүн, гишүүд дэмжигчид, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавъяат тамирчид, МҮИС-ийн удирдах албан тушаалтнууд гардууллаа. 

 

Холбоотой мэдээ