Б.Үүрцайх багшийн даасан ангийхан "Хүмүүн бичигтэн" хамт олон болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
naraa@montsame.gov.mn
2019-06-05 09:54:48

Төв  /МОНЦАМЭ/. Дэлгэрхаан сумын арван жилийн сургуулийн монгол бичиг үздэг сурагчид 2009 оноос одоог хүртэл “Хүмүүн бичиг” сонинг тогтмол захиалан хичээл сургалтдаа ашиглаж, цаг үеийн мэдээ мэдээлэлтэй хөл нийлүүлэн алхаж байгаа ажээ.

         2018-2019 оны хичээлийн жилд монгол хэл, бичгийн хичээлийг “Эх хэлээрээ зөв уншиж, бичье” уриатай эхлүүлж, үндэсний соёлоороо бахархах үзэлтэй сурагчдыг төлөвшүүлэн хөгжүүлэхээр зорилго тавин ажилласан байна.

             Энэ хүрээнд үндэсний бичгээр хэвлэгдэн гардаг Хүмүүн бичигсониноо 2019 оны 1-р улирлын байдлаар 6-9 дүгээр ангийн сурагчдын 70 орчим хувь нь захиалсан байна. Сургуульдаа монгол бичгийн “Хичээнгүй бичиг”-ийн буланг ажилууласнаар сурагчдынхаа бичих, унших чадварыг ахиулжээ.

Зохиолын дүр бүтээх”, “Өв соёлоо эрхэмлэн дээдэльеүндэсний хэл бичиг зэрэг уралдаан тэмцээнийг уламжлал болгон зохион байгуулснаар, үр дүнтэй ажил хэрэг болжээ. Энэ ажлын үр дүнд Б.Үүрцайх багшийн анги “Хүмүүн бичигтэн” хамт олноор шалгарчээ.

Зохиолын дүр бүтээхуралдаанд Э.Төмөрбаатар багштай 8-р анги тэргүүн байр эзэлжээ. Тус анги нь Хүмүүн бичигсониноо ангиараа захиалан уншдаг идэвхтэй, сурлагаараа  тэргүүний  хамт олон юм байна.

Өв соёлоо эрхэмлэн дээдэльеүндэсний хэл, бичгийн уралдаанд 8-р ангийн сурагч Н.Анударь, А.Хулангоо нар тэргүүн байрт оржээ.

Төв аймгийн БСУГ-аас зохион явуулсан Зохиол миний нүдээрилтгэлийн тэмцээнд 8-р ангийн сурагч А.Нарантунгалаг гуравдугаар байрт шалгарч "Д.Нацагдорж тэмдэгтэн" сурагчаар шалгарсан байна 

Манай сургуулийн сурагчдыг амжилттай сайн суралцахад "Хүмүүн бичиг" сонинд нийтлэгдсэн үе тэнгийн хүүхдүүдийн туршлага, амжилт санаа сэдэл өгч байдагт бид баяртай байдаг хэмээн хэл бичгийн багш Б.Үүрцайх ярьж байлаа. 

Холбоотой мэдээ