Төв аймгийн МСУХ хурдан морины унаач хүүхдүүдийг баярлуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
naraa@montsame.gov.mn
2019-06-01 17:34:25

Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн Морин спорт уяачдын холбоо, "Миг даатгал" ХХК-ийн Төв аймаг дахь салбартай хамтран Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан унаач хүүхдүүдэд бэлэг өглөө.

Зуунмод сумын Хүмүүн цогцолбор ЕБС-ийн  55, дөрөвдүгээр сургуулийн 17, тавдугаар сургуулийн 36 нийт 107 сурагч энэ үйл ажиллагаанд оролцжээ.

Тус үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга бөгөөд Хүүхдийн зөвлөлийн дарга Ж.Батжаргал, аймгийн Засаг даргын орлогч бөгөөд Төв аймгийн Морин спорт уяачдын холбооны тэргүүн Ч.Сарангэрэл, "Миг даатгал" ХХК-ийн Төв аймаг дахь салбарын захирал Д.Галбадрах нар оролцож, хүүхэд багачуудад баяр хүргэн сурлагын амжилт хүслээ.

Холбоотой мэдээ