Зарим голын усны түвшин олон жилийн дунджаас нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2019-06-04 22:57:42

Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөлийн уулсаас усжих Дэлгэрмөрөн, Сэлэнгэ, Бэлтэс Үүр зэрэг томоохон голуудын усны түвшин олон жилийн дундаж түвшнээс 4-31 см ахиу байгаа учраас малчид, тээвэрчид болон ард иргэдийг голын ус руу орохгүй байх, баталгаат зам гүүрээр зорчиж байхыг Хөвсгөл аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төвийн Мөрөн ус судлалын өртөөнөөс анхаарууллаа.  

Харин Хөвсгөл нуураас эхтэй Эгийн гол, Хөвсгөлийн уулс болон хангайн нуруунаас усжих Бүгсий, Идэр, Шишгэд голуудын усны түвшин олон жилийн дундаж түвшнээс 3-52 см бага байгаа ажээ. 

Холбоотой мэдээ