Хагас жилийн мал тооллогын түүвэр судалгаанд 3274 өрх хамрагдана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2019-06-06 13:53:50

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн хэмжээнд хагас жилийн мал тооллогын түүвэр судалгаа 4 дэх өдрөө үргэлжилж байна. Тус судалгаанд 3274 өрх хамрагдах бөгөөд 230 тоологч ажиллаж байна. 

Түүвэрт сонгогдсон малтай өрх, аж ахуйн нэгжийг тооллогод бүрэн хамруулан, улсын хэмжээгээр тооллогыг нэг зэрэг эхэлж малыг газар дээр нь нэг бүрчлэн нүдээр үзэж тоолж байна гэдгийг Хөвсгөл аймгийн Статистикийн хэлтсийн дарга Б.Базардамбуу мэдээллээ.

Хагас жилийн малын түүвэр судалгаагаар малын индексжүүлсэн даатгалд шаардлагатай тоо, мэдээллүүдийг цуглуулж, үр дүнг нэгтгэн тооцооллыг хийж, даатгуулсан малчдад улсаас нөхөн төлбөрийг олгох ажээ.

Холбоотой мэдээ