М.Тэлмэн олон улсын балетын тэмцээнд түрүүлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЮНЕСКО-д бүртгэлтэй, дэлхийд чансаагаараа дээгүүрт бичигддэг, "World ballet grand prix" олон улсын тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцсон М.Тэлмэн алтан медаль хүртжээ.
Дэлхийн 10 улсын 18 хотод зохион байгуулдаг тус тэмцээнд анх
удаа монгол хүн алтан медаль хүртэж буй нь энэ юм. Тэрбээр 60 мянган
ам.долларын тэтгэлгийн эзэн болсон бөгөөд энэ сарын 12-нд эх орондоо ирэх аж.
Нэрт балетчин У.Бат-Эрдэнийн удирдлага дор бэлтгэлээ базаасан тэрбээр 2017 онд Монгол Улсын консерваторийг төгсөж, АНУ-ын "Kirov academy of Ballet" сургуульд 100 хувийн тэтгэлгээр суралцжээ.