Улсын аварга бөхчүүд ДАШТ-д оролцоно

Монголын мэдээ | Спорт
ulzii@montsame.mn
2019-06-13 15:50:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Чөлөөт бөхийн 2019 оны насанд хүрэгчдийн Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээн зургадугаар сарын 20-23-нд Сонгинохайрхан дүүргийн Биеийн тамир, спорт хорооны зааланд болно.


Энэхүү тэмцээний жин тус бүрт түрүүлж, улсын аварга болсон тамирчид 2019 оны есдүгээр сарын 14-22-нд Казахстаны Нур-Султан хотод болох бөхийн төрлийн ДАШТ-д эх орноо төлөөлөн оролцоно. Мөн “Токио-2020” олимпын наадмын эрхийн төлөө хүч үзэх эрхтэй болох юм. УАШТ-ий эрэгтэй бөхчүүд 57, 61, 65, 70, 74, 79, 86, 92, 97, 125 кг-ын жинд, эмэгтэй бөхчүүд 50, 53, 55, 57, 59, 62, 68, 72, 76 кг гэсэн тус бүр 10 жинд барилдана.
Холбоотой мэдээ