АРХАНГАЙ: Хаан банкны нэрэмжит 3х3 сагсан бөмбөгийн тэмцээнийг гурав дахь жилдээ зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2025-08-19 22:30:56

Эрдэнэбулган, 2025 оны наймдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. ХААН Банкны нэрэмжит 3x3 сагсан бөмбөгийн 2025 оны тэмцээнийг 10-12 дугаар ангийн сурагчдын дунд Монголын сагсан бөмбөгийн холбоотой хамтран зохион байгуулж байна.


Тэмцээнийг гурван үе шаттай явуулж буй. Нэгдүгээр шатны шалгаруулалтыг аймаг бүрийн Хаан банкны салбарууд энэ сарын 18-20-ны өдрүүдэд зохион байгуулж дууслаа.


Архангай аймгийн Хаан банкны салбар уг нэрэмжит тэмцээнийг АРА аренад зохион байгуулахад эрэгтэй 10, эмэгтэй 6 баг өрсөлдсөн юм.    


Гурав дахь жилдээ явуулж буй тус тэмцээний эрэгтэй төрөлд Эрдэнэбулган сумын 2 дугаар сургуулийн баг орсон бол 1 дүгээр сургуулийн баг удааллаа.


Эмэгтэйчүүдийн төрөлд 4 дүгээр сургуулийн баг тэргүүн байрт орж, 2 дугаар сургуулийн баг тамирчид удаалсан юм.

Аймаг бүрээс шалгарсан шилдэг багууд бүсийн болон УАШТ-д энэ сарын 25-31-ний өдрүүдэд хүч үзнэ.


Холбоотой мэдээ