Яармагийн хуучин гүүрийг 10 хоног хааж засварлана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2019-06-14 10:55:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНХАУ-ын Засгийн газрын урт хугацааны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа “Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах” төслийн хүрээнд  хуучин гүүрний дам нуруу буюу доод хэсгийг засварлахаар болжээ.

Яармагийн хуучин гүүрний хөдөлгөөнийг энэ сарын 15-25-нд хааж, дөрвөн эгнээ шинэ гүүрийг эсрэг урсгалтайгаар зохион байгуулах аж. Тус чиглэлд зорчих иргэдийг хөдөлгөөний эрчим, замын ачааллыг тооцон хөдөлгөөнд оролцохыг нийслэлийн Авто замын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индра санууллаа.

Холбоотой мэдээ