Завьт эргүүлийнхэн 4 иргэний амь аварчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2019-06-24 12:28:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Онцгой байдлын байгууллага голын эрэг дагуу аялж, зугаалж буй иргэдийн аюулгүй байдлыг хангах, усанд осолдохоос урьдчилан сэргийлэх, авран хамгаалахаар “Завьт эргүүл” ажиллуулж байна.


Энэ хүрээнд НОБГ-ын нийслэлийн Аврах анги 105-ын алба хаагчид, Цагдаагийн байгууллагатай хамтран 9 дэх жилдээ Туул голын Гачууртын Хар усан тохойгоос Биокомбинатын гүүр хүртэл моторт болон сэлүүрт завиар эргүүл хийж байгаа юм.

Урин дулааны үе, аялал зугаалгын улирал эхэлсэнтэй холбогдуулан иргэд аялал зугаалгаар явахдаа гол усны ойролцоо хүүхдээ хараа хяналтгүй орхисноос, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ус руу орж осолдох тохиолдол гардаг. Өнгөрсөн амралтын өдрүүдэд нийт 6 удаагийн дуудлагаар ажиллахдаа, усанд урсаж явсан 4 иргэний амь насыг авран хамгаалжээ.

Завьт эргүүл есдүгээр сарын 10-ныг хүртэл ажиллах аж.

Холбоотой мэдээ