Мэргэшлийн зэрэг, зэргийн нэмэгдэл олгох шалгалтад алба хаагчид амжилттай оролцов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-07-02 00:02:47

Сэлэнгэ /МОНЦАМЭ/ОБЕГ-ын Гамшгийн эрсдэлийн удирдлагын газрын дарга, дэд хурандаа Д.Баасансүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчдаас мэргэшлийн зэрэг, зэргийн нэмэгдэл олгох шалгалт авах ажлыг өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгуулжээ. 

Жил бүр уламжлал болгон авдаг энэхүү мэргэжшлийн зэрэг, зэргийн нэмэгдэл олгох шалгалтыг ерөнхий мэдлэг, бие бялдрын бэлтгэлжилтийн түвшин, сэтгэл зүй, тусгай бэлтгэлийн түвшинг сорилоор болон биеэр үйлдэх зэрэг хэлбэрүүдээр авчээ. Уг шалгалтыг Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн А/174 дүгээр тушаалаар томилогдсон ажлын хэсэг авч, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид амжилттай оролцсон байна. 

Холбоотой мэдээ