Шумбагч онгоцонд гал гарсны улмаас олон хүн амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
yesukheitumur@montsame.gov.mn
2019-07-03 13:34:45
Yesukheitumur Tumurbaatar

МОСКВА. /CGTN/. ОХУ-ын цэргийн шумбагч онгоцонд гал гарсны улмаас 14 далайчин амиа алдсан тухай тус улсын Батлан хамгаалах яамнаас мягмар гарагт мэдээллээ.


"Энэ сарын нэгний өдөр далайн гүнд шинжлэх ухааны судалгаа явуулж байсан шумбагч онгоцонд гал гарч, 14 далайчин хортой утаагаар амьсгалсны улмаас амиа алдсан. Амиа алдсан хүмүүсийн дунд ОХУ-ын хоёр баатар байсан" гэж Батлах хамгаалах яамны хэвлэлийн албанаас мэдэгджээ.


Шумбагч онгоцыг одоо Североморск хотод байрлах цэргийн баазад хүргэсэн бөгөөд амьд үлдсэн далайчдыг эмнэлэгт хүргэсэн байна. 


Ташрамд дурдахад, 2000 онд Бренцийн тэнгист "Курск" нэртэй цөмийн шумбагч онгоц осолдож, 118 хүн амиа алдаж байжээ.  

Холбоотой мэдээ